Friday, December 12, 2014

УУЛЗАЛТ БОЛОВ

2014.12.12-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын хурлын танхимд "Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үр дүн, боловсронгуй болгох арга зам" сэдэвт уулзалт хөтөлбөрийн дагуу боллоо. МХЕГ-ын дарга Д.Батмөнх энэ өдрийн 10-12 цагт "Хөдөө аж ахуй", "Хүнсний аюулгүй байдал", "Эрүүл мэнд"-ийн хяналтын чиглэлээрх Эрсдлийн удирдлагын олон нийтийн зөвлөл (ЭУОНЗ)-үүдийн гишүүдийг, 14-17 цагт "Байгаль орчин", "Хөдөлмөрийн аюулгүй байдал", "Дэд бүтэц"-ийн хяналтын чиглэлээрх ЭУОНЗ-үүдийн гишүүдтэй уулзаж, ажлынхаа үр дүнг илтгэж, "Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгох арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" танилцуулж, ЭУОНЗ-үүдийн гишүүдтэй санал солилцож байлаа. Гэрэл зургийг гар утсаараа авсан А.Чулуунбат
ЭУОНЗ-ийн гишүүдийн асуултад МХЕГ-ын дарга, дэд дарга, газар, хэлтсийн дарга, "МХЕГ-ын эрсдэлийн удирдлагын багийн гишүүд-улсын ахлах байцаагч" нар тодорхой хариулт өгч байлаа. 
Түүнчлэн ЭУОНЗ-үүдийн зарим гишүүн болон Би дараах санал бодолтой байна. Үүнд: "Өмнө нь /90-ээд оны үед/ яамдын харьяалалд байхдаа бие даасан бус, хөндлөнгийн бус шалгалт хийдэг байсан бол, өнөөдрийн МХЕГ нь тухайн яамнаас хараат бус хөндлөнгийн мэргэжлийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргаараа хийж, компаниудад зөвлөн тусалж, аюул осолд өртөж эрсдэхээс урьдчилан сэргийлж зөвөлгөө өгч, тандан судалж, хяналт шалгалтын тоог бууруулжээ. Одоогийн МХЕГ-ын үйл ажиллагаа нь өмнөх тогтолцооныхоос илүү эерэг үр дүнд хүрсээр байгаа тухай" санал бодлоо илэрхийлж, 2015 онд хамтран ажиллах тухай санал хүсэлтээ танилцуулж байлаа.
МХЕГ-ын эрсдлийн удирдлагын багийн ахлагч, улсын ахлах байцаагч Д.Түмэндэмбэрэл "Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үр дүн"-г танилцуулав. Сүүлийн 4 жилээр харьцуулан судалжээ.
Гэрэл зургийг гар утсаараа авсан А.Чулуунбат

Гэрэл зургийг гар утсаараа авсан А.Чулуунбат


Гэрэл зургийг 2008 оны үеийн гар утсаараа авсан А.Чулуунбат

Гэрэл зургийг гар утсаараа авсан А.Чулуунбат

Гэрэл зургийг 2008 оны үеийн гар утсаараа авсан А.Чулуунбат




Тухайн салбарын "Хяналтын хуудас"-ыг МХЕГ-ын цахим хуудаснаас аж ахуйн нэгжүүд /компаниуд/ үнэ төлбөргүй татан авч, танилцаж болох ажээ. Гэрэл зургийг гар утсаараа авсан А.Чулуунбат

Гэрэл зургийг гар утсаараа авсан А.Чулуунбат

Гэрэл зургийг 2008 оны үеийн гар утсаараа авсан А.Чулуунбат

Thursday, December 11, 2014

Зар мэдээ



2014.12.12-ны өдрийн 14 цагт ХАБ-ын Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөлд  ажлынхаа үр дүнг танилцуулах тухай зар мэдээг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүлээн авлаа.

Нийтлэл, тайлангаас иш татав

Ишлэл: "Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2014 онд хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох зэрэг зорилтуудыг дэвшүүлж буйгаа МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх танилцуулав" гэжээ. 
-оОо-
Ишлэл: "Мэргэжлийн хяналтын байгууллага 2013 онд ...эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бодлого баримталж ажилласны үр дүнд бизнес эрхлэгчдэд ирэх хяналт шалгалтын дарамт буурсан байна. 
Хяналт шалгалтыг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглүүлснээр 2012 онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо 6990-ээр багассан. 
Хяналтын хуудас хэрэглэснээр 2013 онд эрсдэл үүсэх магадлал 2,85 хувиар буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оныхоос таван хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
Хяналт шалгалтын явцад 134005 зөрчил илрүүлж, 80,1 хувийг арилгуулсан аж. 
Эх сурвалж: http://zasag.mn/news/view/4478
 -оОо-

Ишлэл: "Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд шалгах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн сонгож олон нийтэд зарлаж байна.
2013 оны 11 дүгээр сарын байдлаар хяналт шалгалтын объектуудад а) 64029 /давхардсан тоогоор/ дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд,  б)БТКУС-ийн код бүхий импортын нийт 5715 бүтээгдэхүүнд ээлжит эрсдэлийн үнэлгээг хийлээ.
Нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэл их 12149 /19%/, эрсдэл дунд 38557 /60%/, эрсдэл бага 13323 /21%/ объект тус тус үнэлэгдсэн..." гэжээ.
 -оОо-

Friday, May 23, 2014

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч нарын бэлтгэсэн Танилцуулгаас иш татав

ИШ ТАТСАН ЭХ ҮҮСВЭР нь:  
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын багаас хийсэн "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ОБЪЕКТЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ НЭГДСЭН САНГИЙН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА"   
Үүнээс:
Гурав. Эрсдэлийн шалгуур, үзүүлэлтээр үнэлсэн үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн байдал, илэрсэн зөрчил дутагдал, шалтгаан
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын 1.04 сая ажилтны ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд хөдөлмөрийн хяналтын 54, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын 32 улсын байцаагч хяналт тавьж ажиллаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтын обьектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг ажлын төрөл, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж байгаа химийн бодисын төрөл, биологийн хүчин зүйл, ашиглаж буй тоног төхөөрөмж, ажлын бүсийн агаар дахь химийн бодисын ууршилт, хорт хий, мананцарын агууламж, ажлын бүсийн агаар дахь тоосны агууламж, тоног төхөөрөмжийн шуугиан, доргион, үйлдвэрлэлийн ажлын байр, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин гарсан байдал, үйлдвэр үйлчилгээний барилга байгууламж, ХАБЭА-н менежментийн систем, дотоод хяналтын систем нэвтрүүлж хэвшүүлсэн байдал, өмнө хийгдсэн шалгалтын үр дүн гэсэн 12 үзүүлэлтээр тооцно.
Энэхүү шалгуур, үзүүлэлтээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг урьд нь хийсэн хяналт шалгалт болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, эрдэм шинжилгээний судалгаа, хэвлэлийн материалын мэдээлэлд үндэслэн үнэлсэн байна. 
График, Хүснэгтүүдийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://onedrive.live.com/view.aspx?cid=26B011D60A26AD3F&resid=26B011D60A26AD3F!221&app=Word
2011 онд эрсдэлийн шалгуур, үзүүлэлтээр нийт 22784 ААНБ-ыг үнэлэхэд 40.6 хувь буюу 9263 нь бага эрсдэлтэй, 47,5 хувь буюу 10834 нь дунд эрсдэлтэй, 11,8 хувь буюу 2686 нь их эрсдэлтэй гарсан байна. Харин 2012 онд улсын хэмжээнд нийт 13038 ААНБ хамрагдаж 3237 буюу 24,8 хувь нь их, 5439 буюу 41,7 хувь нь дунд, 4362 буюу 33,5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.  
Дөрөв. Хяналтын хуудасны нэгдсэн мэдээллийн санд дүн шинжилгээ хийсэн байдал, илэрсэн зөрчил дутагдал, шалтгаан
Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хуудас нь нийт 94 үзүүлэлт 1136 оноотой, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын хуудас нь нийт 58 үзүүлэлт 463 оноотой.
Доор ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын хуудсаар хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийн тоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хувь, эрсдэл үүсэх магадлалын хувийг үзүүллээ.
2012 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн хувь, эрсдэлийн хувь адил үзүүлэлттэй байна.
График, Хүснэгтүүдийг дараах холбоосоор орж үзнэ үү:https://onedrive.live.com/view.aspx?cid=26B011D60A26AD3F&resid=26B011D60A26AD3F!221&app=Word

Тав. Дүгнэлт
2012 оны эрсдэлийн үнэлгээ хийсэн объектыг 2011 оныхтой харьцуулахад 9746 объектоор буурсан байна. Энэ нь сүүлийн жилд зөвхөн хяналтын хуудсаар үнэлсэн объектуудыг эрсдэлийн үнэлгээнд хамруулж бусад объектыг хассантай холбоотой байна.
Эрсдэлийн үнэлгээнд үйлдвэрлэл, үйлчилгээнээс шалтгаалж ажилтны эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй байгууллагуудыг хамруулж чадахгүй байгаа нь ажиглагдлаа.
ТХШТХ-ийн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөлт хийх зарчимд үндэслэж хяналт шалгалтын төлөвлөлт хийхгүйгээс эрсдэл бага үнэлэгдсэн объектууд хяналт шалгалтад хамрагдах, эрсдэл их үнэлэгдсэн атал сонгогдохгүй байх зөрчлүүд байсаар байна....
.......
Долоо. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

1. Эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг "Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл"-ийн эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж, судалгаа шинжилгээ, хяналт шалгатын туршилтын үр дүнд үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулах
2. Эрсдэлийн удирдлагын багаас зарим орон нутаг, объектод эрсдэлийн шалгуур, үзүүлэлт болон хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээг хийж туршилт явуулсны үндсэн дээр зөвлөмж боловсруулах.
3. Эрсдэлийн үнэлгээг объектын нэгдсэн судалгаатай харьцуулан бүрэн гүйцэд хийх, үнэн зөв, бодитой үнэлэх талаар холбогдох чиглэлийн улсын байцаагч нарт сургалт, заавар зөвлөгөө өгөх
4. Эрсдэлийн үнэлгээ хийсэн нэгдсэн сангийн мэдээлэлд холбогдох газар, хэлтсийн удирдлагууд танилцаж баталгаажуулж байх.
5. Эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сангийн мэдээллийг хяналт шалгалтын танилцуулга, улсын байцаагчийн зөвлөмж боловсруулахад ашиглаж байх, дүн шинжилгээ хийж ашиглалтыг сайжруулах
6. Улсын байцаагч нарт эрсдэлийн үнэлгээний шалгуур, хяналтын хуудасны талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл, зөвлөгөө өгөх.

Боловсруулсан: Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул
Хянасан: Эрсдэлийн удирдлагын багийн ахлагч,улсын ахлах байцаагч Д.Түмэндэмбэрэл

Monday, March 31, 2014

ШИНЭЛЭГ САНАА БҮХЭН НЬ СЭТГЭЛЧИЛЭН БҮТЭХ БОЛТУГАЙ

ТА БҮХЭНДЭЭ, МОРИН ЖИЛДЭЭ АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

Saturday, March 29, 2014

Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам

Монгол Улсын   Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Monday, February 24, 2014

МХЕГ-ын цахим хуудаснаас иш татав

2014.02.25. "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ОБЪЕКТЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ НЭГДСЭН САНГИЙН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА"-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын Вэб хуудасны дараах холбоос дээр дарж үзнэ үү:
http://inspection.gov.mn/images/regularity/file/ersdel/2011-2012%20HABEA%20ersdel%20shinjilgee%20web.pdf

Ишлэл: "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны ¿йл ажиллагааны төлөвлөгөө, Тамгын газрын даргын баталсан "Эрсдэлийн удирдлагын багийн ¿йл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2011, 2012 оны эрсдэлийн ¿нэлгээний мэдээллийн нэгдсэн сан, 2012 оны хяналтын хуудасны нэгдсэн сан"-гийн мэдээлэлд д¿н шинжилгээ хийж, иргэд, бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангахад оршино" гэжээ.

Monday, January 6, 2014

Автозам: баримт бичгүүдийн жагсаалт


Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны
                                                                               216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

14. ТЕХНИКИЙН ШААРДЛАГАД ИШ ТАТСАН НОРМАТИВ ЭШЛЭЛ
             Энэ техникийн шаардлагад дараах хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, техникийн баримт бичгүүдийг иш татан оруулсан.
Иш татсан стандартад өөрчлөлт оруулсан, эдгээртэй ижил төстэй стандартуудыг шинээр боловсруулан гаргасан тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлийн албан ёсны хэвлэлийг хэрэглэнэ.
Ерөнхий стандарт, техникийн баримт бичгүүд
1.
БНбД 32-02-00
Авто зам барих
2.
БНбД 32-01-00
Авто зам төсөллөх
3.
БНбД 32.02.03
Авто замын гүүр ба хоолой төсөллөх
4.
АЗУАГН.01.01-04     
Авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл
5.
УББ13-202-00
Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулах журам
6.
БНбД 80-04-00
Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын нормативт хугацааг тогтоох журам
7.
БНбД 13-03-00
Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын технологи
8
MNS ASTM E1778 : 2006
Авто замын хучилтын эвдрэлтэй холбоотой стандарт тайлбар толь
9
MNS ASTM D 8 : 2006
Автозам ба хучилтын материалын тайлбар толь
Ажлын чанарыг хэмжиж хүлээн авах, техник ашиглалтын түвшингийн судалгаа явуулахтай холбоотой стандарт, техникийн баримт бичгүүд

Saturday, January 4, 2014

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд тодорчээ


Хөдөлмөрийн яам, Нийг­мийн даатгалын ерөн­хий газар, Хөдөл­мөрийн эрүүл мэнд суд­лалын төв хамтран улсын хэмжээнд "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруу­лах болзол"-ыг 2013 онд шинэчилжээ. 
...2013 онд 85 байгууллага материалаа ирүүлсэн нь урьд оноос олон байгууллага хам­рагд­сан гэнэ. Дорнод, Төв аймаг, Налайх дүүргээс бусад бүх аймаг, дүүрэг 1-9 байгууллагыг энэ бол­золд шалгаруулжээ. 
..."УБТЗ"-ын- Улаан­баатар дахь Татах хэсэг, "АПУ" ХК, "Хөтөл цемент шохой" ХК, "MCS" интер­нейшнл ХХК-ийн Ухаа худаг салбар, "Витафит" ХХК, "ТЭСО" ХХК, "Цахилгаан дам­жуулах үндэсний сүлжээ-Зүүн өмнөд бүсийн салбар Чойр хэсэг" ТӨХК, "Ховд аймаг Дөргө­ний усан цахилгаан станц" ТӨХК, Орхон аймгийн-Баян-Өндөр сумын V цэцэрлэг тус тус шалгарчээ.
Хөдөлмөрийн яам­наас:
-Хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн хууль тог­тоомж, үндэсний хөтөл­бөрийг хэрэгжүүлэх, 
-ХАБЭА-н менежмент сис­темийг үр дүнтэй нэвт­рүүлж, ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг хангах, ажилч­даа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ сувилгаанд хамруулах,