http://home.inspection.gov.mn/news/255/single/276
Эшлэл: "Мэргэжлийн хяналтын байгууллагаас батлагдсан хэрэглэгчийн хяналтын хуудсыг байгууллагынwww.inspection.gov.mn цахим хуудасны “Хяналт шалгалт” цэсний “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-нд байршуулсан.
Хэрэглэгч нь онлайнаар хяналтын хуудсыг бөглөхдөө доорх
хүснэгтэнд байгаа холбогдох хяналтын хуудасны арын линк дээр дарж нээнэ.
Хяналтын хуудсын бөглөсөний дараа “Илгээх” товчийг дарахад “Үр дүн
харах” товч идэвхжинэ. Хяналтын хуудас бөглөсөн нийт хэрэглэгчдийн
үнэлгээний нэгдсэн дүнтэй “Үр дүн харах” товч дарж танилцах боломжтой.
Хэрэглэгч, үйлчлүүлэгч онлайнаархяналтын хуудсыг бөглөхдээ
үнэлгээ өгч буй үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр, байршил, үнэлгээ
өгсөн хэрэглэгчийн нэр, холбогдох утсыг бичнэ.
Хэрэглэгч, үйлчлүүлэгчид хяналтын хуудасны асуулт бүрд шаардлага
хангасан бол “тийм”, шаардлага хангаагүй бол “үгүй” үнэлгээ өгнө.
Аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд
өөрийн
үйл ажиллагаанаас үүсч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
эрсдэлийг бууруулах зорилгоор батлагдсан хэрэглэгчийн хяналтын хуудсаар
хэрэглэгч, үйлчлүүлэгчдээр үнэлгээ хийлгэн, дотоод хяналтад ашиглаж
болно. Аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь хэрэглэгчийн хяналтын
хуудсыг татан авч цаасаар хэвлэн ашиглана" гэжээ. Эх сурвалжийн холбоос нь: http://home.inspection.gov.mn/news/255/single/276
No comments:
Post a Comment