Saturday, January 4, 2014

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд тодорчээ


Хөдөлмөрийн яам, Нийг­мийн даатгалын ерөн­хий газар, Хөдөл­мөрийн эрүүл мэнд суд­лалын төв хамтран улсын хэмжээнд "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруу­лах болзол"-ыг 2013 онд шинэчилжээ. 
...2013 онд 85 байгууллага материалаа ирүүлсэн нь урьд оноос олон байгууллага хам­рагд­сан гэнэ. Дорнод, Төв аймаг, Налайх дүүргээс бусад бүх аймаг, дүүрэг 1-9 байгууллагыг энэ бол­золд шалгаруулжээ. 
..."УБТЗ"-ын- Улаан­баатар дахь Татах хэсэг, "АПУ" ХК, "Хөтөл цемент шохой" ХК, "MCS" интер­нейшнл ХХК-ийн Ухаа худаг салбар, "Витафит" ХХК, "ТЭСО" ХХК, "Цахилгаан дам­жуулах үндэсний сүлжээ-Зүүн өмнөд бүсийн салбар Чойр хэсэг" ТӨХК, "Ховд аймаг Дөргө­ний усан цахилгаан станц" ТӨХК, Орхон аймгийн-Баян-Өндөр сумын V цэцэрлэг тус тус шалгарчээ.
Хөдөлмөрийн яам­наас:
-Хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн хууль тог­тоомж, үндэсний хөтөл­бөрийг хэрэгжүүлэх, 
-ХАБЭА-н менежмент сис­темийг үр дүнтэй нэвт­рүүлж, ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг хангах, ажилч­даа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ сувилгаанд хамруулах, 

-Үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах талаар санаачилгатай ажиллаж байгаа гэнэ. 
...Аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр шалгаруулж байх болзлыг 2014 онд мөн дүгнэнэ. 
Болзолд шал­гар­сан байгуул­лагуу­дын ХАБЭА-н туршлагыг нэгтгэн ном болгон гаргах, туршлагыг нийтэд дэл­гэрүүлэх ажлыг ХАБЭА-н Үндэсний хорооноос хий­хээр төлөвлөж байна.

No comments:

Post a Comment