Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын багаас хийсэн "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ОБЪЕКТЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ НЭГДСЭН САНГИЙН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА"
Үүнээс:
Монгол
улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын 1.04 сая
ажилтны ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд
хөдөлмөрийн хяналтын 54, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын 32 улсын байцаагч
хяналт тавьж ажиллаж байна.
Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтын обьектыг эрсдэлийн ангилалд
хамааруулах шалгуур, үзүүлэлтийг ажлын төрөл, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж
байгаа химийн бодисын төрөл, биологийн хүчин зүйл, ашиглаж буй тоног төхөөрөмж,
ажлын бүсийн агаар дахь химийн бодисын ууршилт, хорт хий, мананцарын агууламж,
ажлын бүсийн агаар дахь тоосны агууламж, тоног төхөөрөмжийн шуугиан, доргион,
үйлдвэрлэлийн ажлын байр, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин
гарсан байдал, үйлдвэр үйлчилгээний барилга байгууламж, ХАБЭА-н менежментийн
систем, дотоод хяналтын систем нэвтрүүлж хэвшүүлсэн байдал, өмнө хийгдсэн
шалгалтын үр дүн гэсэн 12 үзүүлэлтээр тооцно.
Энэхүү
шалгуур, үзүүлэлтээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж
байгууллагуудыг урьд нь хийсэн хяналт шалгалт болон үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, эрдэм шинжилгээний судалгаа, хэвлэлийн
материалын мэдээлэлд үндэслэн үнэлсэн байна.
График, Хүснэгтүүдийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://onedrive.live.com/view.aspx?cid=26B011D60A26AD3F&resid=26B011D60A26AD3F!221&app=Word
2011
онд эрсдэлийн шалгуур, үзүүлэлтээр нийт 22784 ААНБ-ыг үнэлэхэд 40.6 хувь буюу
9263 нь бага эрсдэлтэй, 47,5 хувь буюу 10834 нь дунд эрсдэлтэй, 11,8 хувь буюу
2686 нь их эрсдэлтэй гарсан байна. Харин 2012 онд улсын хэмжээнд нийт 13038
ААНБ хамрагдаж 3237 буюу 24,8 хувь нь их, 5439 буюу 41,7 хувь нь дунд, 4362
буюу 33,5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
Дөрөв.
Хяналтын хуудасны нэгдсэн мэдээллийн санд дүн шинжилгээ хийсэн байдал, илэрсэн
зөрчил дутагдал, шалтгаан
Хөдөлмөрийн
аюулгүй байдлын хяналтын хуудас нь нийт 94 үзүүлэлт 1136 оноотой, хөдөлмөрийн
эрүүл ахуйн хяналтын хуудас нь нийт 58 үзүүлэлт 463 оноотой.
Доор
ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын хуудсаар хяналт шалгалт хийж
илэрсэн зөрчлийн тоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хувь, эрсдэл үүсэх
магадлалын хувийг үзүүллээ.
2012
онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хууль
тогтоомжийн хэрэгжилтийн хувь, эрсдэлийн хувь адил үзүүлэлттэй байна.
График, Хүснэгтүүдийг дараах холбоосоор орж үзнэ үү:https://onedrive.live.com/view.aspx?cid=26B011D60A26AD3F&resid=26B011D60A26AD3F!221&app=Word
Тав.
Дүгнэлт
2012
оны эрсдэлийн үнэлгээ хийсэн объектыг 2011 оныхтой харьцуулахад 9746 объектоор
буурсан байна. Энэ нь сүүлийн жилд зөвхөн хяналтын хуудсаар үнэлсэн объектуудыг
эрсдэлийн үнэлгээнд хамруулж бусад объектыг хассантай холбоотой байна.
Эрсдэлийн
үнэлгээнд үйлдвэрлэл, үйлчилгээнээс шалтгаалж ажилтны эрүүл мэнд, амь насанд
эрсдэл учруулж болзошгүй байгууллагуудыг хамруулж чадахгүй байгаа нь
ажиглагдлаа.
ТХШТХ-ийн
эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөлт
хийх зарчимд үндэслэж хяналт шалгалтын төлөвлөлт хийхгүйгээс эрсдэл бага
үнэлэгдсэн объектууд хяналт шалгалтад хамрагдах, эрсдэл их үнэлэгдсэн атал
сонгогдохгүй байх зөрчлүүд байсаар байна....
.......
Долоо.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
1.
Эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг "Эрсдэлийн удирдлагын олон
нийтийн зөвлөл"-ийн эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж, судалгаа
шинжилгээ, хяналт шалгатын туршилтын үр дүнд үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулах
2. Эрсдэлийн удирдлагын багаас зарим орон нутаг,
объектод эрсдэлийн шалгуур, үзүүлэлт болон хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээг
хийж туршилт явуулсны үндсэн дээр зөвлөмж боловсруулах.
3.
Эрсдэлийн үнэлгээг объектын нэгдсэн судалгаатай харьцуулан бүрэн гүйцэд хийх,
үнэн зөв, бодитой үнэлэх талаар холбогдох чиглэлийн улсын байцаагч нарт
сургалт, заавар зөвлөгөө өгөх
4.
Эрсдэлийн үнэлгээ хийсэн нэгдсэн сангийн мэдээлэлд холбогдох газар, хэлтсийн
удирдлагууд танилцаж баталгаажуулж байх.
5.
Эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сангийн мэдээллийг хяналт
шалгалтын танилцуулга, улсын байцаагчийн зөвлөмж боловсруулахад ашиглаж байх,
дүн шинжилгээ хийж ашиглалтыг сайжруулах
6.
Улсын байцаагч нарт эрсдэлийн үнэлгээний шалгуур, хяналтын хуудасны талаар
нэгдсэн ойлголт, мэдээлэл, зөвлөгөө өгөх.
Боловсруулсан: Хөдөлмөрийн
эрүүл ахуйн хяналтын улсын
ахлах байцаагч З.Мөнхтуул
Хянасан: Эрсдэлийн удирдлагын багийн ахлагч,улсын
ахлах байцаагч Д.Түмэндэмбэрэл
No comments:
Post a Comment