ШИЙДВЭРИЙН ЗААЛТААС

"Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл байгуулах тухай" Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013.07.05-ны өдрийн 176 дугаар тушаалын 1 дэх заалтад: 
"1.Үйлдвэрлэл, үйлчилгээнээс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үүсэх эрсдэлийг тодорхойлох, эрсдлийг бууруулах чиглэлээр хамтарсан судалгаа, туршилт хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хяналт шалгалтын ажилд ашиглах, нэвтрүүлэх зорилгоор МХЕГ-ын дэргэд орон тооны бус "Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл" байгуулж, гишүүдийг хавсралтаар баталсугай" гэжээ.
-oOo-


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол улсын хуулийн 19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах  байгууллагын тогтолцоо
“19.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах  тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтнаас бүрдэнэ.” /Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Эх сурвалж: Дараах холбоос дээр дарж үзнэ үү: http://www.legalinfo.mn/law/details/564?lawid=564
-оОо-

No comments:

Post a Comment