Thursday, December 12, 2013

MNS4967:2000, ХАБЭА: Нэр томьёо, тодорхойлолт

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ: Ангилалтын код 13.100.
MNS 4967:2000 (MNS 12.0.002:87-ын оронд). 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Нэр томьёо, тодорхойлолт 4 х
Occupational safety. Health. Term and definition

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний  өдрийн 111 тоот тогтоолоор батлав.
Энэхүү  стандарт нь  2000 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. 

1 Хамрах хүрээ
Энэ стандарт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой нэр томъёо, тодорхойлолтыг тогтооно. 


2 Нэр томъёо, тодорхойлолт
 

2.1 Ажлын байр (Work place) - Ажиллагсад хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотой байнга ба түр хугацаагаар оршин байх буюу шилжин явах, ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтад байх газар. 
2.1.1 Байнгын ажлын байр (Permanent workplace) -Ажиллагсад тасралтгүй 2 цагаас илүү хугацаанд эсвэл өдрийн нийт ажлын цагийн 50-иас дээш хувьд ажил үүргээ гүйцэтгэдэг ажлын байр. 

2.1.2 Байнгын бус ажлын байр (Temporary workplace) -Ажиллагсад тасралтгүй ажиллах хугацаа 2 цагаас бага хугацаанд, эсвэл өдрийн нийт ажлын цагийн 50 хүрэхгүй хувьд ажил үүргээ гүйцэтгэдэг ажлын байр. 

2.2 Ажлын бүс (Workzone) -Ажиллагсад байнга ба түр хугацаагаар ажилладаг, шалны төвшнөөс дээш 2 м хүртэлх өндрийн хамрах үйлдвэрлэлийн байрны орон зай. 

2.3 Ажлын тусгай хувцас (Special work clothing) -Хөдөлмөрийн нөхцөл, ажил үүргийн онцлогт тохируулан үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлээс хамгаалах зорилгоор ажиллагсдад олгож байгаа хувцас.
 
2.4 Ахуйн байр (Restroom) - Ажиллагсдад хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө, тасалгаануудыг хэлнэ. 
 
2.5 Аюулгүй ажиллагааны гэрчилгээ (Certificate of safety) - Үйлдвэрлэлийн объект (ажлын байр, техник, тоног төхөөрөмж) ба түүний бодит байдал нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байгааг илэрхийлэх баримт бичиг. 

2.6 Мэргэжлээс шалтгаалсан өвчин (Occupational disase) - Ажиллагсдын бие махбодид хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан үүссэн өвчин эмгэг. 

2.7 Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл (Hazardous production factor)- Тодорхой нөхцөлд ажиллагсдын эрүүл мэндэд нөлөөлж гэмтээх буюу түүний эрүүл мэндийг гэнэт муутгэх үйлдвэрлэлийн хүчин зүйл.

2.8 Үйлдвэрлэлийн байр (Production premises) - Үйлдвэрлэлийн ажиллагааг зохион байгуулах, хянах, удирдах, хөдөлмөрийн үйл ажиллагаагаа явуулах зориулалттай барилга, байгууламжийн тодорхой орон зай.

2.9 Үйлдвэрлэлийн осол (Occupational accident) -Ажиллагсад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдах. 

2.10 Үйлдвэрлэлийн сургалт (Safety training on the job) - Гарч болох эрсдэл болон авч хэрэгжүүлэх арга боломжийн тухай мэдээллийг бүх төвшинд шуурхай хүргэхэд чиглэгдсэн мэдээллийн үйл ажиллагааны нэр төрөл.

2.11 Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл (Toxic production factor)- Ажиллагсдын эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх буюу ажиллах чадварыг бууруулах, зарим үед тохиолдолд тэдний үр удамд нөлөөлөх уршиг бүхий үйлдвэрлэлийн хчүин зүй. Тайлбар: Хорын түвшин, үйлчлэх хугацаанаас хамаарч үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл аюултай хүчин зүйл болон хувирч болно. 

2.12 Хордлого (Poisoning) -Химийн хорт цацраг болон биологийн идэвхт бодис зэрэг гадны биет хүний бие махбодид янз бүрийн замаар нэвтрэн орж сөрөг нөлөө үзүүлэх (өвчлүүлэх)-ийг хордлого гэнэ. Хордлого нь хурц, архаг гэж 2 янз байна. 

2.12.1 Хурц хордлого (Acute poisoning) -Ажиллагсад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад химийн хорт, цацраг болон биологийн идэвхт бодисын үйлчлэлд хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордож эрүүл мэндээр хохирох, амь насаа алдах.

2.12.2 Архаг хордлого (Chronic in poisoning) – Химийн бодис хортой, цацраг болон биологийн идэвхт бодис бие махбодид бага багаар нэвтэрч яваандаа өвчин эмгэг үүсгэх.

2.13 Хувийн хамгаалах хэрэгсэл (Personal protective equipment) - Ажиллагсдын эрүүл мэндэд нөлөөлөх үйлдвэрлэлийн аюултай буюу хортой хүчин зүйлийн нөлөөллийг багасгах эсвэл арилгахын тулд хэрэглэж байгаа техникийн хэрэгсэл.

2.14.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа (Occupational safety)- Үйлдвэрлэл, үйлчилгээний явцад техник, тоног төхөөрөмж, технологийн үйл ажиллагаанаас шалтгаалан ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт хохирол учруулж болох аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эдийн засаг, техник, технологийн болон зохион байгуулалтын арга хэмжээг ойлгоно.

2.15 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт (Standart for labour safity and health) -Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээ.  

2.16 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага (Requirements for labour safety and health) -Хөдөлмөрлөх явцад учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоог хангах үүднээс хууль тогтоомжийн акт, норматив техникийн баримт бичиг, дүрэм, заавраар тогтоосон хэм хэмжээ.

2.17.Хөдөлмөрийн нөхцөл (Working conditions) -Хөдөлмөрлөх явцад ажилтны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх
үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийн нийлбэр.

2.18 Хөдөлмөрийн хэвийн нөхцөл (Ordinary conditions of work)- Үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөлөл нь ажиллагсдад нөлөөлдөггүй буюу тэдгээрийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй нөхцөл.

2.19 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл (Non ordinary conditions of work)-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй хөдөлмөрийн стандартад нийцээгүй нөхцөл.

2.20 Хөдөлмөрийн улсын хяналт (Labour inspection)-Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн стандартын биелэлтийг хангуулах зорилгоор хийж байгаа захиргааны хяналт.

2.21 Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч (Labour inspector)- Хөдөлмөрийн хяналтын асуудлаар мэргэшсэн, захиргааны хяналтыг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий албан тушаалтан.   
2.22 Хөдөлмөрийн чадвар алдалт (Disability)-Өвчин эмгэг нь архаг удаан явцтай, эрхтэн бие махбодийн тогтоц, үйл ажиллагааг гэмтээж доройтуулсны улмаас* үндсэн мэргэжлийнхээ ажлыг гүйцэтгэж чадахгүй болж, хийсэн эмчилгээнд засрахгүй байнгын архаг байдалтай болсныг хөдөлмөрийн чадвар алдалт гэнэ.

2.22.1 Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах (Total disability)-Хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах.

2.22.2 Хөдөлмөрийн чадвараа хагас алдах (Partial disability)-Хөдөлмөрийн
чадвараа 10-70 хүртэл хувиар алдах.

2.23 Хөдөлмөрийн эрүүл ахуй (Occupational health)-Үйлдвэрлэл үйлчилгээний
явцад хими, фмзикийн болон биологийн хүчин зүйлээс шалтгаалан ажиллагсдын
бие бялдар, мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвар буурах
явдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ.

2.24 Эрүүл мэндийн үзлэг (Medical examination) -Ажиллагсдыг шинээр ажилд
орох болон ажиллах явцад эмч нарын үзлэг, лабораторийн шинжилгээ хийж эрүүл
мэндийн дүгнэлт гаргах.
*-Өвчин эмгэгийн улмаас

2.24.1 Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг (Preliminary medical examination)-
Тухайн ажил мэргэжилд ажиллагсад эрүүл мэндээрээ тэнцэх эсэх, уг ажил
мэргэжил нь ажилтны урьд өвчилсөн архаг өвчинд нөлөөлөх эсэхийг тодорхойлж
дүгнэлт гаргах зорилгоор эрүүл мэндийн үзлэг.

2.24.2 Эрүүл мэндийн байнгын үзлэг (Рeriodic medical examination) -Ажиллагсдыг ажиллах явцад мэргэжлийн өвчин, хордлогоос урьдчилан сэргийлж, өвчнийг эхний үе шатанд нь илрүүлэн эмчлэх, эрүүлжүүлэх зорилгоор хийх эрүүл мэндийн үзлэг.

2.25.Аюулгүй техник (Safity engineering) -Ажиллагсдын эрүүл мэндэд үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл нөлөөлөхөөс хамгаалах буюу уг нөлөөллийг бүрдүүлэхэд чиглэсэн техник зохион байгуулалтын үйл ажиллагаа, техник хэрэгслийн нэгдсэн тогтолцоо.
 ТӨГСӨВ  
-oOo-
MNS 5479:2005  Аюул учруулах барааны эсрэг хамгаалалт 
Химийн хорт бодисын хаягдлыг устгахад тавих шаардлага  6 х
http://www.estandard.mn/file.php?sid=1035
Protection  against  of the dangerous  goods Requirement on the method for disposal  waste of   òîõic  chemicals 
3.  Íýð òîìú¸î, òîäîðõîéëîëò
3.1 Õèìèéí õîðò áîäèñûí õàÿãäàë - үéëäâýðëýëèéí үéë àæèëëàãàà, үéë÷èëãýýíèé
ÿâöàä  ÿëãàðàõ  áîëîí àøèãëàëòûí øààðäëàãà õàíãàõãүé áîëñîí õèìèéí áîäèñ.  
3.2  Àøèãëàëòûí øààðäëàãà õàíãàõãүé õèìèéí áîäèñ – ôèçèê áîëîí õèìèéí øèíæ 
÷àíàð íü өөð÷ëөãäñөí    
3.3 Àæëûí õóâöàñ, òóñãàé õàìãààëàõ õýðýãñýë - õóâü õүí, òîäîðõîé ýðõòýí ñèñòåìèéã ãàäíû òààëàìæãүé õү÷èí çүéëүүäýýñ õàìãààëàõ çîðèóëàëòààð õýðýãëýõ õóâöàñ.
3.4 Ýðñäëèéí үíýëãýý – àëèâàà õàðüöàíãóé øàëãóóðóóäûã òîîöñîí ýðñäëèéí äүí øèíæèëãýýíèé òóñëàìæòàéãààð áîëîâñðóóëñàí ýðñäëèéí çýðãèéí òóõàé òîîöîî.
3.5 Óñòãàëûí öýã – õîðò áîäèñûí õàÿãäëûã óñòãàõààð òóñãàéëàí áýëòãýñýí òàëáàé, çîðèóëàëòûí òөõөөðөìæ ýñâýë áàéãóóëàìæ 
4.  Íîðìàòèâ èøëýë
4.1 “Õèìèéí áîäèñûí õàÿãäëûã óñòãàõ áà áîëîâñðóóëàõ” (Treatment and disposal methods for waste chemicals.
4.2 Õèìèéí õîðò áîäèñîîñ õàìãààëàõ òóõàé õóóëü,1995 îí
4.3 Ìîíãîë Óëñûí Çàñãèéí Ãàçðûí  135 äóãààð  òîãòîîë”Àþóëòàé õîã õàÿãäëûã
àíãèëàõ, öóãëóóëàõ, ñàâëàõ, òүð áàéðøóóëàõ, òýýâýðëýõ, àþóëãүé áîëãîõ, õàäãàëàõ,
óñòãàõ æóðàì”, 2000 îí .
4.4 Õèìèéí õîðò áîäèñûí õàäãàëàëò, õàìãààëàëò, òýýâýðëýëò, óñòãàëûí  òóõàé æóðàì, ÁÎß-íûÑàéäûí 1998 îíû 84 äүãýýð òóøààëûí õàâñðàëò
4.5 Ìîíãîë óëñûí ãàçðûí õýâëèéí òóõàé õóóëü, 1994 îí
4.6 Áîõèð óñ çàéëóóëàõ òөâëөðñөí ñүëæýýíä íèéëүүëýõ óñ íü Äýä áүòöèéí õөãæëèéí Ñàéä, Áàéãàëü îð÷íû Ñàéä, Ýðүүë ìýíä, íèéãìèéí õàìãààëëûí Ñàéäûí 1997 îíû à/11/0.5/À/18 òîîò òóøààëûí õàâñðàëò
4.7 MNS –ä õàòóó õîã õàÿãäàë,áàíêíû ìөíãөí òýìäýãòèéã óñòãàõ.
6.1 Õèìèéí õîðò áîäèñûí õàÿãäëûã  óñòãàõàä “Õèìèéí õîðò áîäèñîîñ õàìãààëàõ òóõàé” õóóëèéí 11, 

“Õèìèéí õîðò áîäèñûí õàäãàëàëò, õàìãààëàëò, òýýâýðëýëò, óñòãàëòûí òóõàé æóðàì “- ûí 4 äүãýýð çүéë, 
Çàñãèéí ãàçðûí 2002 îíû 135 äóãààð òîãòîîëûí õàâñðàëò “Àþóëòàé õîã õàÿãäëûã àíãèëàõ, öóãëóóëàõ, ñàâëàõ, òүð áàéðøóóëàõ, òýýâýðëýõ, àþóëãүé áîëãîõ, õàäãàëàõ, óñòãàõ æóðàì” -ûã  ìөðäөíө.
-оОо-

No comments:

Post a Comment