Thursday, December 12, 2013

MNS 5080:2001. Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, хүчин зүйл, үнэлгээ

MNS 5080 : 2001 (MNS 12.100:91-ийн оронд)
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 13.100
Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. 
Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ.
Occupational safety. Industrial hyqiene.
Working condition, their classification and factors. Estimation  of working condition.

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний  төвийн  Зөвлөлийн  2001 оны 10-р сарын 
25- ны  өдрийн  63  тоот тогтоолоор батлав.  Энэ стандарт  2001 оны 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө.

1. Хамрах хүрээ

Энэ стандарт нь хөдөлмөрийн нөхцөл, хүчин зүйл, түүнийг ангилах, тодорхойлох,
хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэн эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх арга хэмжээг
авахуулахад хамаарна.

2. Норматив ишлэл

MNS12.100-91 Хөдөлмөр хамгаалллын стандартын систем. Хөдөлмөрийн нөхцөл, түүний хүчин зүйлийн ангилал,тодорхойлолт, үнэлэх шалгуур, нөхцөл тогтоох аргачилал
MNS 4990-2000 Ажлын байрны  агаарын орчин дахь хорт  бодисын агууламжийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хорын ангилал, төлөв байдал, нөлөө 
MNS 4967-2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл  ахуй. Нэр томъѐо, тодорхойлолт
MNS 4994:2000 Доргионы  норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага 
MN5002:2000 Шуугианы  норм,  аюулгүй  ажиллагааны  ерөнхий  шаардлага
MNS12.1.016:88 Хэт өндөр дуу, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага

3. Тодорхойлолт
3.1. Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйл - Ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангагдаагүйгээс ажилтан хордох, халдвар авах, хэт халууцах буюу даарах, биеийн хүчний  болон мэдрэл сэтгэхүйн хэт ачаалалд орох, биеийн эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа, бүтэц зүй хямрах, ядрах, хөдөлмөрлөх чадвар алдагдах улмаар  амь насанд аюул учруулах  хүчин зүйлс  
3.2. Хөдөлмөрийн  нөхцөл- Хөдөлмөрлөх явцад ажилтны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх ажлын байрны  орчны  болон хөдөлмөрийн үйл ажиллагааны  хүчин зүйлийн нийлбэрийг  хөдөлмөрийн нөхцөл гэнэ. 
3.3.  Хэвийн  нөхцөл - Үйлдвэрлэлийн ажлын байрны  орчны   болон хөдөлмөрийн үйл  ажиллагааны  хүчин  зүйлс  нь    ажилтны эрүүл   мэндэд нөлөөлдөггүй   буюу   тэдгээрийн    хэмжээ    нь    эрүүл    ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй нөхцөлийг хэвийн нөхцөл гэнэ.
3.4. Хэвийн  бус  нөхцөл - Хөдөлмөрийн  аюулгүй  ажиллагаа,   эрүүл   ахуйн шаардлагын  хүрээнд  сөрөг  нөлөөллийг  нь   арилгах  боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөлийг хэвийн бус нөхцөл гэнэ.

4. Ангилал 
Хөдөлмөрийн нөхцөлийг ангилах, үнэлэх нь үйлдвэрлэлийн орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлийн үзүүлэлтийн эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн нөлөө, ажилтны эрүүл мэндэд гарах өөрчлөлт, хөдөлмөрлөх чадвар буурах байдлыг харьцуулах зарчим дээр  үндэслэгдэнэ. Хөдөлмөрийн чадварыг бууруулахад хүргэдэг эрүүл мэндийн өөрчлөлтийг хэвийн, үйл ажиллагааны түр зуурын ба гүнзгий хямрал, бүтэц зүйн бодит өөрчлөлт буюу эмгэг шинж  үүсгэх гэж  ангилна.

4.1. Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийг үйлдвэрлэлийн хортой ба аюултай гэж ангилна.

4.1.1 Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл- Ажилтны эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх буюу ажиллах чадварыг бууруулах, зарим тохиолдолд тэдний үр удамд нөлөөлөх уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйл. 

4.1.1.1 Химийн хүчин зүйл - Ажлын байрны бичил орчинд орших янз бүрийн химийн бодисууд амьсгал, хоол боловсруулах эрхтэн, арьс салстаар хүний биед нэвтрэн орж, эрхтэн тогтолцоо, үйл ажиллагааг бүхэлд нь  буюу хэсэгт нь цочроож, харшил, хавдар үүсгэх, хордуулах нөлөөтэйгөөс гадна, хожуу нөлөөллийг бие махбодийн бүтэц зүйд эсвэл үр удамд дамжиж үүсгэх хортой бодисын үйлчлэлийг химийн хүчин зүйл гэнэ.

4.1.1.2 Физикийн хүчин зүйл- Ажлын байрны орчинд ажилтны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх температур, гэрэл, механик хэлбэлзэл зэргийг физикийн хүчин зүйл гэнэ. 
Физикийн хүчин зүйл нь агаарын температур, даралт, хөдөлгөөний хурд, харьцангуй чийг, цахилгаан соронзон орон, дулааны цацраг, ионжуулдаг ба ионжуулдаггүй туяа, шуугиан, доргио, тоос  зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдоно. 

4.1.1.3 Сэтгэл зүй - физиологийн хүчин зүйл- Хөдөлмөрлөх явцад ажилтны эрүүл  мэндэд нөлөөлөх биеийн хүчний болон мэдрэл-сэтгэхүйн ачааллыг сэтгэл зүй- физиологийн хүчин зүйл гэнэ.
Биеийн хүчний ачаалал нь  динамик ба статик ачаалал, гар ажиллагаанд шаардагдах булчингийн хүч,  нэг болон хоѐр гар, бүх биеийн  хүчээр өргөх ачааны хэмжээ, албадмал байдалд ажиллах хугацаа зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдоно. Мэдрэл- сэтгэхүйн ачаалал нь хараа төвлөрүүлэх, ой тогтоох, оюуны дүгнэлт гаргах, нэг үйлдлийг давтан гүйцэтгэх үйл ажиллагаа, нэг зэрэг ажиглах объектын тоо, ажиглалтын үргэлжлэх хугацаа, ажлын нэг цагт хүлээн авах мэдээллийн тоо, сэтгэл санааны дарамт, ажлын горим зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдоно.
 
4.1.1.4  Биологийн хүчин зүйл- Хөдөлмөрлөх явцад ургамал, амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварлах өвчний эх уурхай болох халдварт өвчинтэй ургамал амьтан, хүн, тэдгээрийн ялгадсаар бохирлогдсон бүтээгдэхүүн, эд юмс, эмгэг төрөгч бичил биетнүүд /нян вирус, реккетси, мөөгөнцөр, эгэл биетэн/, тэдгээрийн хор, өсгөвөр 
бусад бэлдмэл зэргийг биологийн хүчин зүйл гэнэ.
                                                                                                        
4.1.2  Үйлдвэрлэлийн   аюултай  хүчин  зүйл –Тодорхой   нөхцөлд   ажилтны   эрүүл мэндэд  нөлөөлж  гэмтээх  буюу  түүний  эрүүл    мэндийг     гэнэт     муутгах үйлдвэрлэлийн  хүчин  зүйл. Хорын түвшин, үйлчлэх хугацаанаас хамаарч үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл аюултай хүчин зүйл болон хувирч болно.

4.2.  Хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн ба хэвийн бус гэж  2 ангилна.
4.2.1. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг тохиромжтой ба зөвшөөрөх гэж 2 
ангилна.

4.2.1.1.Тохиромжтой нөхцөл / 1 дүгээр анги / - Ажилтны эрүүл мэнд нь хэвээр
хадгалагдах төдийгүй хөдөлмөрлөх чадвар нь ямагт өндөр түвшинд байхаар
зохион байгуулагдсан орчин.

4.2.1.2 Зөвшөөрөх нөхцөл / 2 дугаар анги / - Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлүүд
нь  эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй, тэдгээрийн үйлчлэл нь хүний
биед удаан хугацаагаар болон үе үе нөлөөлөхөд бие махбодийн  үйл ажиллагаа
эргэж хэвийн байдалд орох өөрчлөлт үүсгэж болох боловч ажилтны эрүүл мэнд, үр
удамд  гаж нөлөө үзүүлэхгүй  байх ажлын  орчин.

4.2.2. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хортой ба аюултай гэж  2 ангилна.
4.2..2.1 Хортой нөхцөл / 3 дугаар анги / - Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл нь
эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрч, түүний үйлчлэл нь бие махбод болон
үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа орчин.
Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээний хэтрэлт,
түүний үйлчлэлийн нөлөөллөөр  ажилтны   эрүүл мэндийн байдалд гарах
өөрчлөлтийн байдлаас хамаарч хортой нөхцөлийг 4  зэрэгт хуваана.

4.2..2.1.1.  1 дүгээр зэрэг / 3.1 / Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн хэмжээ 
эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрч, тэдгээрийн үйлчлэл нь  ажилтны эрүүл
мэндэд үйл ажиллагааны түр зуурын  хямрал үүсгэж, хөдөлмөрийн чадвар нь
буурах боловч эргэж хэвийн  байдалд орж , нөхөн сэргээгдэх ажлын  орчин.

4.2..2.1.2. 2 дугаар зэрэг. / 3.2 / Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн хэмжээ
эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрч, тэдгээрийн үйлчлэл нь  ажилтны 
эрүүл мэндэд үйл ажиллагааны  гүнзгий хямрал,  эмгэг өвчин, мэргэжлийн өвчний
урьдал үеийг үүсгэх боловч нөхөн сэргээгдэх боломжтой, ерөнхий болон 
хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлд хүргэх ажлын орчин. 

4.2..2.1.3. 3 дугаар зэрэг. / 3.3 / Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн  хэмжээ
эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрч, тэдгээрийн үйлчлэлийн нөлөөгөөр  
ихэнх тохиолдолд   ажилтны эрүүл мэндэд үйл ажиллагааны  гүнзгий хямрал,
зарим тохиолдолд бүтэц зүйн эмгэг өөрчлөлт, ажилтай холбоотой болон 
мэргэжлийн өвчний хөнгөн  хэлбэрийг үүсгэх боловч нөхөн сэргээгдэх боломжтой,
ерөнхий өвчлөлийн давтамж, хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөл нэмэгдэх
ажлын орчин.

4.2..2.1.4. 4 дүгээр зэрэг /3.4./ Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн хэмжээ 
эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс  хэтэрч,  ажилтны эрүүл мэндэд үйл
ажиллагааны болон бүтэц зүйн эмгэг, ажилтай холбоотой болон мэргэжлийн
өвчний илэрхий хэлбэрийг үүсгэж, нөхөн сэргээгдэх боломжгүй, хөдөлмөрийн
чадвар түр алдах өвчлөл эрс нэмэгдэх ажлын орчин.
4.2.2.2. Аюултай  нөхцөл -/4дүгээр анги./ Ажлын байрны сөрөг хүчин зүйлийн
үйлчлэл нь  ажлын ээлжийн хугацаанд мэргэжлийн хурц , хүнд хордлого үүсгэж,
ажилтны эрүүл мэнд,  амь  насанд  аюул учруулах ажлын  орчин. 
5..Хөдөлмөрийн  нөхцөлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарсан   
         нөхцөлийн ангиллыг үнэлэх үзүүлэлтүүд  / 1-11 дүгээр хүснэгт /
Тайлбар:  Хөдөлмөрийн нөхцөлийн ангиллыг сөрөг хүчин зүйлийн
зөвшөөрөх дээд  хэмжээнээс  ихэссэн, дахин ихэссэн үзүүлэлтийг
хүснэгтэд заасан үзүүлэлттэй харьцуулан үнэлж тогтооно.  Зөвшөөрөх
дээд   хэмжээ, түвшинг норматив ишлэлд дурьдсан стандартын 
холбогдох  заалтаас авч ашиглана.
5.1. Ажлын бүсийн агаар дахь хортой бодисын агууламжаас хамаарсан хөдөлмөрийн нөхцөлийн анги /Зөвшөөрөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс  дахин их/ 1-р хүснэгт 


*  MNS 4990-2000 Ажлын байрны  агаарын орчин дахь хорт  бодисын
агууламжийн зөвшөөрөх дээд хэмжээ, хорын ангилал, төлөв байдал, нөлөө
**    Заасан түвшингээс хэтэрсэн тохиолдолд шууд үхэлд хүргэж болно.
***   Эдгээр бодистой ажиллах үед амьсгалын зам, арьсаар дамжих нөхцөлийг
бүрэн   хязгаарлах,     ажлын  байрны  агаарыг  батлагдсан   аргачлалаар заавал
хянаж байх
****  Дээрх бодисыг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, мөн хавдар судлалын болон 
хэсгийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээ /диспансер/ хамаарагдана. 























* Соронзон төхөөрөмж, материалтай харилцан ажиллах үед тогтмол соронзон орны зөвшөөрөх дээд түвшин
  ** MNS 12.097-91 Цахилгаан статик орон, ажлын байранд байж болох хүчдэлийн  түвшин, хяналт тавих шаардлага 
   ***MNS12.098-91 Үйлдвэрлэлийн давтамжтай цахилгаан орон, хүчдэлийн байж болох түвшин, ажлын байранд хяналт тавих шаардлага. 
        ****   50 гц давтамж бүхий соронзон орон, Зөвшөөрөх дээд хэмжээ
        ***** MNS12.101-91 Радио  давтамжтай цахилгаан соронзон орон 
      ******Энэхүү зөвшөөрөх түвшин нь 0,2 цагаас илүүгүй хугацааны үйлчлэлд тохирно.
    ******* Цацрагийн аюулгүйн норм ба дүрэм

























Н б Д“Төлөвлөлтийн норм. Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг” заасны дагуу
            ** Е н- гэрэлтүүлгийн норм
           *** Рн-  гэрэлтүүлгийн нормчилсон үзүүлэлт
           **** Кн- анивчилтийн коэффициентийн нормчилсон үзүүлэлт
           ***** “Үйлдвэрлэлийн байран дахь хэт ягаан туяаны зөвшөөрөх хэмжээ”
           ****** Хэт ягаан туяаны нормчилсон үзүүлэлт 


































No comments:

Post a Comment