Saturday, December 21, 2013

Хэлэлцүүлэгт оролцов



Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээрх Эрсдлийн удирдлагын олон нийтийн зөвлөлийн хуралдаан, хэлэлцүүлэг 2013.12.20-ны өдрийн 9.00-11.10 цагт боллоо. 
Тус зөвлөлийн гишүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн, улсын байцаагч нар хийсэн ажлаа танилцуулж, санал солилцлоо. 
Тухайн хяналтын хуудас бүрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцээд шийдвэр гаргуулах нь зүйтэй гэжээ.

Friday, December 20, 2013

Хэлэлцүүлэг болов


Мэргэжлийн хяналтын ерөнхий газар "Хяналтын хуудсыг боловсронгуй болгох нь" хэлэлцүүлгийн хөтөлбөрийг баталжээ.




Уг хэлэлцүүлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 оны 12 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдийн 9.00-16.10 цагт зохион явуулжээ. Хөдөө аж ахуйн, Хүнсний аюулгүй байдлын, Эрүүл мэндийн, Байгаль орчны, Хөдөлмөрийн аюулгүй байдлын, Дэд бүтцийн, Боловсролын хяналтын чиглэлээрх Эрсдлийн удирдлагын олон нийтийн зөвлөлүүдийн хуралдаан, хэлэлцүүлэг тус тус болжээ.


Thursday, December 12, 2013

MNS 5080:2001. Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, хүчин зүйл, үнэлгээ

MNS 5080 : 2001 (MNS 12.100:91-ийн оронд)
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 13.100
Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. 
Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ.
Occupational safety. Industrial hyqiene.
Working condition, their classification and factors. Estimation  of working condition.

MNS4967:2000, ХАБЭА: Нэр томьёо, тодорхойлолт

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ: Ангилалтын код 13.100.
MNS 4967:2000 (MNS 12.0.002:87-ын оронд). 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Нэр томьёо, тодорхойлолт 4 х
Occupational safety. Health. Term and definition

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний  өдрийн 111 тоот тогтоолоор батлав.
Энэхүү  стандарт нь  2000 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. 

1 Хамрах хүрээ
Энэ стандарт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой нэр томъёо, тодорхойлолтыг тогтооно. 


2 Нэр томъёо, тодорхойлолт
 

2.1 Ажлын байр (Work place) - Ажиллагсад хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотой байнга ба түр хугацаагаар оршин байх буюу шилжин явах, ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтад байх газар.