Monday, October 29, 2018

"ХЯНАЛТЫН ХУУДАС"-ыг үнэ төлбөргүй татан авна уу гэжээ

МХЕГ-ын цахим хуудсны холбоосоор орж татан авав.
Эшлэл: “Мэргэжлийн хяналтын байгууллага 2011 оноос хяналт шалгалт хийхдээ хяналтын хуудсыг ашиглаж байна.
Хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зорилгоос гадна хэд хэдэн ач холбогдолтой.   Тухайлбал, хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчилах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө бизнес эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжтой. Энэ бүхэн нь хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэл үйлчилгээнээс шалтгаалж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашилбал иргэд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа юм.   
Улсын байцаагч хяналтын хуудасны асуултуудын хүрээнд танай байгууллагад шалгалт хийхдээ асуулт бүрээр үнэлгээ тавина. Эцэст нь энэ үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар төвшний эрсдэл гарахыг тодорхойлох юм.  
Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийсэн тухай бүр төв, орон нутгийн хяналтын байгууллагуудад бүртгэл мэдээллийн сан, зөрчлийн түүх бүрдүүлнэ. Энэ мэдээллийн баазад үндэслэн дараа дараа жилийн хяналт шалгалтад хамрагдах эрсдэл бүхий бизнес эрхлэгчдийн нэрсийг гаргахад ашиглана.
Та өөрийн үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавихад ашиглах хяналтын хуудсыг үнэ төлбөргүй татан авч дотоодын хяналт шалгалтдаа ашиглана уу” гэжээ.  
2018.03.03-ны өдөр. Дараах холбоос дээр дарна уу:
Эх үүсвэр: http://home.inspection.gov.mn/news/254/single/703 
-oOo-
Хяналтын хуудас батлах тухай 2018 оны А/15 дугаар ТУШААЛ: http://home.inspection.gov.mn/beta/upload/files/2018/0_2018_A15%20hinaltiin%20huudas%20batalsan%20tushaal.pdf