Wednesday, October 23, 2013

2013.10.23. Ц.Зол. Эдийн засгийн үзүүлэлтээр өрсөлддөг үе ард үлдсэн 
Эх сурвалж: http://www.shuud.mn/?p=293767
Ишлэл: "Герман Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн “Иж бүрэн санаачлага” хөтөлбөрөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн жишиг загвар бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хаалтын чуулга уулзалт болсон. 
....Монголын уул уурхай эрхлэгчид ч “Санхүү эдийн засгийн бодит үзүүлэлтээр өрсөлддөг цаг үе ард үлдсэн. Одоо бол хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдынхаа орчин нөхцөлийг хэрхэн хангаж байна гэдгээр өрсөлдөх болсон  гэдгийг онцолсон юм. 
...Германд нэгдсэн стандарт байдаг. Стандартын дагуу өөрийн компанидаа зориулан аргачиллаа боловсруулдаг. ...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тухайн асуудлыг хариуцсан менежрүүд хийх ёстой юм шиг ойлгодог. Гэтэл энэ биш юм. Удирдлагаасаа эхлээд нэгдсэн нэг ойлголттой байх ёстой. Хэрхэн зохион байгуулах, осол эндэгдэл гарахад ямар арга хэмжээ авах зэрэг асуудалд нэгдсэн нэг ойлголтод хүрч  ажиллах зорилготой аргачлал" гэжээ.

Saturday, October 19, 2013

Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ: Аюул, Эрсдэл гэж юу вэ

жил олгогч нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээг байнга хийж байх үүрэгтэй.
Тухайлбал, Ажил олгогч нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" Монгол улсын хуулийн 28.1.4-д заасны дагуу "Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх"
Оо- 

Эх сурвалж: МХЕГ-ын цахим хуудаснаас иш татав. "ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ. ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ЭРСДЭЛИЙГ ЖОЛООДОХ НЬ: АРГАЧЛАЛ БА ХЭРЭГЛЭЖ БУЙ ПРАКТИКИЙН ТОЙМ" Эрсдэлийг жолоодох сэдэвт зориулагдсан шинжлэх ухааны ном зохиол болон эрдэм шинжилгээний ажлуудын олонхид "Эрсдэл гэдэг бол зарим үйл явдал, тэдгээрийн эхлэлээс үүдэх уршиг дагаварын магадлал мөн" гэсэн санаа илрэн гарч байна. Дэлгэрэнгүйг МХЕГ-ын цахим хуудасны дараах холбоос дээр дарж үзнэ үү: http://inspection.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1090:2013-01-08-03-14-43&catid=104:2013-01-08-02-38-12&Itemid=83
-оОо-

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" Монгол улсын хуулийн  
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;  
3.1.2. “хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс  хэтрээгүй  байхыг;   
3.1.3. “хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг;     
3.1.4. “хөдөлмөрийн нөхцөл”  гэж  хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг; 
3.1.5. “үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий  үйлдвэрлэлийн хүчин зүйлийг;   
3.1.6. “үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг; 
3.1.7. ”ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол,  хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг;
3.1.8. ”эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг;
3.1.9. ”ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ  холбоотойгоор  хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх  бүх  байрыг;
3.1.10. ”хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг;  
3.1.11. “тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;
3.1.12. ”нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;
3.1.13. “хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;
3.1.14. ”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг;
3.1.15. ”ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг;

3.1.16. “үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад  үнэлгээ өгөхийг;

3.1.17. хөдөлмөрийн аюулгүй нөхцөл гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг; 
3.1.18. ”үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг;
3.1.19. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг.
Эх сурвалж: Дараах холбоос дээр дарж үзнэ үү: http://www.legalinfo.mn/law/details/564?lawid=564
-оОо- 

Дараах гарын авлага, аргачлалын дагуу Ажлын байран дахь эрсдлийн үнэлгээг зарим аж ахуйн нэгж өөрөө хийдэг аж:
[1]. Монголын ажил олгогчдын эздийн холбоо (2010). Эрсдлийн үнэлгээний үндэс (Европын холбооны аргачлалын орчуулга) Улаанбаатар-2010
[2]. Монголын ажил олгогчдын эздийн холбоо (2010). Финляндын туршлага: Ажлын байрны эрсдлийн үнэлгээ (Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, VTT-Финляндын техникийн судалгааны төвөөс бэлтгэсэн Гарын авлагын орчуулга) Улаанбаатар-2010
Дээр дурьдсан гарын авлага, аргачлалд:
-“Эрсдэл гэсэн ойлголт нь ажил, мэргэжлийн аюулын нөлөөллийн үр дагавараар /дүнд/ үүсч буй  өвчлөл, ослын хүндрлийн төвшин, магадлал зэргийг илэрхийлнэ” гэжээ
рсдэлийн үнэлгээг хийх нь ажил, үйлчилгээний явцад ажилтан болон хүрээлэн буй орчинд үзүүлэх хохирлын магадлалыг хамгийн доод хэмжээнд байлган өрсөлдөх чадвар, үр ашигтай байдлаа хадгалахад туслана” гэжээ.
-"Аюул" гэдэг нь хүнд, малд, амьтанд, байгальд, хүрээлэн буй орчинд, эд хөрөнгөнд, барилга байгууламжид, машин тоног төхөөрөмжид, үйлдвэрлэлд, ажил үйлчилгээнд хохирол учруулж болох эх үүсвэр гэж тооцож болохуйц бүхий л зүйлийг өөртөө агуулсан өргөн ойлголт аж. Аюул үүсгэх хүчин зүйлс нь:

Ажлын байран дахь: Аюул үүсгэх хүчин зүйлс
Тэмдэглээ
Аюул үүсгэх ФИЗИКИЙН хүчин зүйлс
F
Аюул үүсгэх ХИМИЙН  хүчин зүйлс
K
Аюул үүсгэх БИОЛОГИЙН хүчин зүйлс
B
Аюул үүсгэх ЗОЛГҮЙ ТОХИОЛДЛЫН  эрсдлийн хүчин зүйлс
Т
Аюул үүсгэх ЭРГОНОМИКИЙН хүчин зүйлс
Е
Аюул үүсгэх СЭТГЭЛ ЗҮЙН ХЭТ АЧААЛЛЫН хүчин зүйлс
Н
-оОо-

Friday, October 18, 2013

ХАБ-ын хяналтын чиглэлээрх ЭУОНЗ

2013.10.16-ны өдөр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын удирдлага, улсын байцаагч нар "...хяналт шалгалтын объектийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлт"-ийн талаар танилцуулж, чиглэл өгч санал солилцлоо. Тухайн хяналтын чиглэлээр тус бүр байгуулагдсан орон тооны бус "Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл (ЭУОНЗ)-ийн дарга, гишүүд оролцлоо. Үүнээс, тухайлбал: Орон тооны бус "Хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ)-ын хяналтын чиглэлээрх Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөлийн дарга нь Ж.Цэвэгмид, гишүүд нь С.Эрдэнэ, С.Батсайхан, Д.Нарансүх, Д.Батбаатар, Г.Бурмаа, С.Эрдэнэбилэг, Ц.Батнасан, Ц.Саруул, Б.Баттулга, Д.Гэрэлчимэг, А.Чулуунбат.
-оОо-
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын даргын 2013.07.05-ны өдрийн 176 дугаар тушаалаар орон тооны бус "Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл"-ийг МХЕГ-ын дэргэд байгуулжээ.
Энэ тушаалын 1 дэх заалтанд: "Үйлдвэрлэл, үйлчилгээнээс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үүсэх эрсдэлийг тодорхойлох, эрсдлийг бууруулах чиглэлээр хамтарсан судалгаа, туршилт хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хяналт шалгалтын ажилд ашиглах, нэвтрүүлэх зорилгоор МХЕГ-ын дэргэд орон тооны бус "Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл" байгуулж, гишүүдийг хавсралтаар баталсугай" гэжээ.
-оОо-
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" Монгол улсын хууль Эх сурвалж: Дараах холбоос дээр дарж үзнэ үү: http://www.legalinfo.mn/law/details/564?lawid=564
-оОо-